Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комиссоос зарласан хуваарийн дагуу өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг орон нутагт энэ сарын 17-ныг, Улаанбаатарт энэ сарын 21-нийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр зохион байгуулна.

Шалгалтад орох иргэд Төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Түүнчлэн нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж, танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...