“Роснефть” шатахуунаа гэрээний дагуу бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй төмөр замын төслүүд амжилттай хэрэгжвэл бүс нутаг дахь өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Богдхан” төмөр замын төслийн хэрэгжилтэд Оросын тал оролцох боломжтойг нээлттэй тэмдэглэж, манай улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд оролцохыг урив.

“Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад нийлүүлэх шатахууныг гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ Ерөнхий сайдад мэдэгдсэн байна.

Монголын шатахууны зах зээл, иргэдийн хэрэглээ Засгийн газрын анхаарлын төвд байнга байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...