Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа хэрхэн өгөх вэ

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна.  Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж, хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөн, саналаа өгөх боломжтой. Мөн цахимаар дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай.

Цахимаар www.ulaanbaatar2040.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахад веб сайт руу шууд нэвтрэх юм. Та www.ulaanbaatar2040.mn сайт руу нэвтрэн орсноор товч танилцуулга, санал өгөх, видео танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн үндсэн цэс бүхий цонх гарч ирнэ.

Үүний санал өгөх гэсэн цэс рүү орсноор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх хэсэг гарч ирнэ. Санал өгөхөөс өмнө хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцахын тулд “Товч танилцуулга үзэх” гэсэн холбоосыг дарж, товч танилцуулга хэсэг рүү шилжих, эсвэл гар утасныхаа камерыг нээн дээр харагдах QR кодыг уншуулснаар мэдээлэл авах боломжтой.

Товч танилцуулгыг уншиж танилцсаны дараа санал өгөх хэсэг рүү буцаж орно. Та өөрийн овог, нэрээ бичнэ. Мөн өөрийн байнга оршин суудаг дүүрэг, хороо, харгалзах насны ангиллаа сонгох юм. Та өөрийн амьдарч буй орчиндоо 1-10 хүртэлх үнэлгээ өгнө. Нэг оноо муу гэсэн илэрхийлэл бол 10 оноо сайн гэсэн илэрхийлэл.

Үүний дараа таны амьдарч байгаа орчинд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох зорилго бүхий нийгмийн тэгш хүртээмж, хот байгуулалтын асуудал, хүрээлэн буй орчны асуудал, аюулгүй байдал гэсэн дөрвөн бүлэг асуулт гарч ирнэ.

Та хариулт өгөхдөө бүлэг тус бүрээс хамгийн чухалд тооцсон нэг хариултыг сонгоно. Дараа нь таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд хийвэл зохих ажлуудын жагсаалт гарна. Та энэ хэсэгт гурав хүртэл хариултыг сонгох боломжтой.

Дараагийн хэсэгт та хотын хөгжилд өөрийн зүгээс оруулах хувь нэмрийг бичнэ. Жишээ нь, хогоо ангилан ялгадаг болно гэх мэт.

Үүний дараа та хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг дэмжих, өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт бүхий товчноос аль нэгийг нь сонгоно. Танд төсөлд өөрчлөлт оруулах санал байхгүй бол төслийг дэмжих товчийг дарж, төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Хэрэв танд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд өөрчлөлт оруулах санал байгаа бол төсөлд өөрчлөлт оруулах саналтай байна гэсэн товчийг дармагц санал, шүүмж бичих цонх бий болно. Уг цонхонд та хэдэн ч тэмдэгт бичих боломжтой. Ингээд төсөлд саналаа илгээх товчийг дарна.

Та төсөлд саналаа илгээх товчийг дармагц дараагийн цонх руу шилжих бөгөөд таны овог, нэр бүхий талархлын сертификат бэлэн болсон байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгсөн танд баярлалаа.

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...