Сурагчдын улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна.

Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй байна.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж байлаа..

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...