Хүнсний ногооны 50, улаанбуудайн 15 хувийг хураагаад байна

Цаг агаар нөхцөл байдал 10 дугаар сард сэрүүсч хүйтрэх төлөвтэй байгаа талаар мэдээллэх болсон. Үүнээс шалтгаалж ургац хураалтад саад учирч болзошгүй нөхцөл байдал үүсэх нь гэсэн таамаг гарлаа. Тэгвэл дээрх асуудлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулга авлаа.

-Ургац хураалтын явц ямар байна вэ?
-Энэ онд улсын хэмжээнд 420.2  мянган га-д үр тариа, 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт хийсэн. Одоогийн байдлаар Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байна гэсэн мэдээг орон нутгуудаас ирүүлж байна. Энэ хэмжээг ноднин жилийн мөн үетэй харьцуулбал ижил түвшинд байна.
-“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд хэчнээн хүн ургац хураалтад ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.
-Урд шөнө зарим нутгаар нойтон цас орлоо. Цаг агаарын таагүй байдлаас болж тариа налсан уу?
-Урд шөнийн нойтон цас, хүйтрэлийн тухайд Сэлэнгэ аймгийн баруун урд хэсгээр, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас ороод, хайлж байна. Тэгэхээр маргааш, нөгөөдрөөс эхлээд ургац хураалтын ажил жигдэрнэ. Өнөөдрийн байдлаар тариалангийн бүс нутгуудаас тариа налсан гэх мэдээ ирээгүй.
-Болц хэр оройтохоор байна. Тариаланчид ангилан хадалт хийж байна гэх юм?
-Өмнө нь энэ тухай хэлж байсан. Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Энэ байдалтай холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургац хураалтаа эхлүүлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалтын ажил 15 хувьтай байна.
-Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтох нь буудайн чанарт нөлөөлөх үү?
-Бүс нутгаасаа хамаараад өөр өөр байна. Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадалт хийж байна. Бид нийт 589 мянган тонн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан бланс гаргасан. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажил бүрэн дуусдаг. Энэ жилийн тухайд ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилж байгаа учраас арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусах болов уу.
-Хөдөө аж ахуй, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн нь ургац хураалтад тустай ажил болсон болов уу. Өнөөдрийн байдлаар хэчнээн машин, техник гаалиар орж ирсэн бэ?
-Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр өнөөдрийн байдлаар 50 орчим комбайн шинээр орж ирсэн. Тоног, төхөөрөмж, техникийн хүчин чадал цаашид ч мөн нэмэгдэнэ. Ингэснээр ургац хураалтын ажилд тодорхой ахиц гарна гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Мод тарих үндэсний өдөр” ирэх сард болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79...

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...