АИ95 бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ АИ92 шатахууны нөөц хангалттай байгаа учраас аж ахуй нэгжүүд үнэ нэмэхгүй гэдэг мэдэгдлийг есдүгээр сарын 14-нд өгсөн. Гэтэл өнөөдөр /2021.9.17/ АИ95 автобензиний үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж 2550-2650 төгрөг боллоо.

“Петровис” шатахуун түгээх станцад АИ95 шатахууныг 2550 төгрөгөөр борлуулж байсан бол өнөөдөр 2650 төгрөг,  “Сод Монгол”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх газруудад 2450 төгрөг байсан АИ95 шатахууныг өнөөдөр 2550 төгрөгөөр худалдаж байна.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнгөрсөн 7 хоногт шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэж хэлсэн. гэтэл эсрэгээрээ 100 төгрөгөөр үнэ нэмэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...