Э.Цэндбаатар: Энэ удаагийн ДАШТ-д орж чадахгүй бол насан туршдаа харамсана

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүллээ. Тэрбээр “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно. Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэлээ.

Э.Цэндбаатарын өмгөөлөгч “Хохирогч Э.Цэндбаатарыг ёс зүйн алдаа гаргасан шалтгаанаар Үндэсний шигшээ багаас хөөлөө гэх маш хариуцлагагүй мэдэгдлийг Монголын Боксын холбооноос хийсэн. Э.Цэндбаатар нь ямар нэг байдлаар бусдад хохирол учруулаагүй бөгөөд өөрөө хүнд зодуулж, хохирогч болчхоод байгаа хүн.

Тиймээс энэ хүн өөрийн эрхийг хамгаалуулахын тулд Үндэсний олимпын хороонд хүсэлт гаргаж байна. Түүнээс гадна бид Биеийн тамир, спортын хорооноос Үндэсний шигшээ багаас хөөх нь хэр үндэслэлтэй болохыг тодруулна. Учир нь Монголын боксын холбоонд тамирчнаа хөөх эрх байхгүй. Биеийн тамир, спортын хороо нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ удаагийн дэлхийн аваргад Токио-2020 олимпод оролцсон ОХУ-ын тамирчин 60 кг-ын жинд тоглоно. Энэ нь эргэн даагаа нэхэх боломж учраас Э.Цэндбаатарт оролцох хүсэл маш их байгаа хэрэг” гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...