Парис хотын захиргааны үүдэнд Монгол гэр барьжээ

Парис хотын захиргааны үүдэнд зургаан ханатай монгол гэр нэг сарын турш сүндэрлэхээр болжээ. Уг гэрийг Францийн алдарт уран бүтээлч Николас Хенри захиалж, Парис хотын захиргааны үүдэнд бариулсан бөгөөд “Yourte traditionelle Mongol” гэх монгол гэрээ дэлхийд таниулж яваа чадварлаг хамт олон захиалгыг хүлээн авч гүйцэтгэсэн байна.

Гэр бол монгол орны онцлогийг шингээсэн архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг агуулдаг. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийн бөх бат, төгс төгөлдөр нь бөмбөрцөг  хэлбэр. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрддэг.

Өнгийг нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлж, хөнгөн авсаархан энэхүү сууцыг Парисын хотын захиргааны үүдэнд байгааг харсан хүмүүс ихэд шохоорхож байгаа аж. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. 16 толгой бүхий зургаан ханат гэрийг их гэр гэх бөгөөд “Yourte traditionelle Mongol”-ий залуус гадаадын иргэдэд гэр барьж, соёлоо таниулж яваа юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...