Д.Хэрлэнчимэг: Сайдын тушаалаар байгаль хамгаалагчдыг нийгмийн үйлчилгээнд ойртуулсан

Байгаль орчны сайдын Говийн их дархан цаазат газрын талаар гаргасан тушаал цахим орчинд нэлээн шүүмжлэл дагуулав. Энэ талаар БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэгээс тодрууллаа.

-Сайд тушаалаараа Говийн их дархан цаазат газрын нэрийг дур мэдэн өөрчилсөн юмуу?

-Говийн их дархан цаазат газрыг анх Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор “Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тус дархан цаазат газрын нэр нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор анх өгсөн “Говийн их дархан цаазат газар” нэршилтэй хэвээрээ байгаа болно.

-Хамгаалалтын захиргааны нэрийг өөрчлөх ямар бодит шалтгаан байсан юм бэ?

-Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр болон байршлыг өөрчлөх бодит шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрийг 906 мянган га талбай буюу 50 орчим хувиар өргөтгөсөн бөгөөд дархан цаазат газрын 60 орчим хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг, мөн тус дархан цаазат газар нь Зүүнгарын говьд бүхлээрээ хамаарагддаг тул хамгаалалтын захиргааг дархан цаазат газрын төв хэсэгт байрлуулахаар төлөвлөж, Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн.

-Хамгаалалтын захиргааны байршлыг яагаад өөрчилсөн юм бол?

-Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсан. Тухайлбал, шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй. Мөн хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байгаа хэдий ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй хүндрэлүүд гарч байсан.

Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамгийн оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж өгснөөс, гадна хамгаалалтын захиргааг шуудан, төрийн сан, банк, засмал зам болон бусад бүх дэд бүтцэд ойртуулж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...