О.Цогтгэрэлд байгаа тамгаар АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно

Ардчилсан нам хоёр хэсэгт хуваагдан Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусын нэр дэвшигчдийг бүртгэж, дотоод сонгууль явуулахаар болцгоож байна. Гэвч тэдгээрийн аль талаас нэр дэвшигчийг нь Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж сонгуульд өрсөлдүүлэх вэ? Өөрөөр хэлбэл маргалдагч талуудын хэнийх нь тамга өнөөдөр хүчинтэй вэ гэдэгт хариулт өгөхүйц нэгэн үйл явдал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр 2021 оны 4-р сарын 30-ны өдөр болсон юм.

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан Ардчилсан намын тухайн үеийн дарга С.Эрдэнэ албан тушаалаасаа огцорч тамгаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваанд шилжүүлсэн. Гэвч тэрээр хэдэн сарын дараа би дарга хэвээрээ хэмээн буцаж ирж сайн дураар өгсөн тамгаа хүчингүй гэж зарлуулан улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчаар дүгнэлт гаргуулж шинэ тамга хийлгэснээс тус нам доторхи тамганы маргаан үүссэн. С.Эрдэнэд ийм боломж олгож давхар тамгатай болгосон Улсын бүртгэлийн газрын байцаагч Д.Чинтулгын 2020 оны 12-р сарын 24-ний дүгнэлт болон шинээр тамга, тэмдэгийн дугаар олгосон улсын бүртгэгчийн 12 сарын 25-ны Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрүүдийг энэ оны 2-р сарын 2-нд түдгэлзүүлсэн байдаг.

Ийнхүү анхны тамгыг хүчингүй гээд С.Эрдэнэт шинэ тамга олгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн явдал нь Ц.Туваанаас шинээр сонгогдсон дарга О.Цогтгэрэлд шилжүүлсэн тамгыг хууль зүйн хувьд хүчинтэй болгож байгаа юм. Шүүхийн энэ шийдвэрийн эсрэг С.Эрдэнэ, М.Тулгат нар давж заалдсан асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар 2021 оны 4-р сарын 30-ны өдөр хэлэлцэх байсан ч хурал хойшилжээ.  Дараагийн хуралд хэзээ болохыг шүүх өөрийн шугамаар товлон зарлана. Ямар ч байсан ойрын 2-3 хоногт давж заалдах шүүх хурал болохгүй нь ойлгомжтой тул 5 сарын 2-ноор тасалбар болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд О.Цогтгэрэлийн тамгатай нэр дэвшигчийн материал хүлээн зөвшөөрөгдөхөөр болж таарч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...