Монголоо дэлхийд шившиглэж суугаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох уу?

Монголын улстөрчдийг гадаадад захиалгаар бичүүлдэг дотоодын технологи хэнийх вэ гэдгийг олон нийт хэдийнээ мэддэг болчихсон. Сонгууль дөхөөд ирэхээр гадны хэвлэл, шүүхээр шалгагдаж байна гэх хар пиар хуучирсан, бохир технологийг явуулдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний АН-аас АНУ-ын лобби компанитай гэрээ байгуулж олон улсын гадны хэвлэлүүдэд төлбөрт мэдээлэл тавиулах, төлбөрийг нь гэрээлэгч тал хариуцна гэж заасан заалт байсан.

Монголоо дэлхийгээр нэг гутаан харлуулахад гадны хэвлэлд төлсөн мөнгө хаанаас гарч байгаа вэ. ЕТГ төлөөлнө гэсэн байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж  байгаа юм биш биз гэж харагдахаар байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нь хувь өөрийн эрх ашгийн төлөө бүхэл бүтэн улсаа гадны улсуудад гутаан доромжлох, нэр бүхий улстөрчдийг гүтгэн харлуулах ажлыг хийж байгаа нь DCI лобби компанитай хийсэн гэрээгээр тодорхой харагдана.  Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж АНУ-ын лобби компанитай гэрээлсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулинд ОУ-ын байгууллагатай гэрээ хийхийг хориглосон байдаг. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж ард түмний тархийг угаахын тулд асар их мөнгөн дүн бүхий гэрээг лобби компанитай байгуулж, захиалгатайгаар гадны хэвлэлд цацсан нь улс төрийн хувьд ч тэр Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг болж байна. Иймд  О.Цогтгэрэл даргатай АН-д, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох тухай яригдаж эхлэх бололтой.

Х.ДОРЖ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...