ЭТТ бонд 677.7 тэрбумыг босгож чаджээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ бондыг гаргахаар зарласан.
Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа. Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна.
Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3%-6.8% хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлжээ.Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын олон зуун иргэд, аж ахуйн нэгж, хэд хэдэн банкны санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...