Биокомбинатыг шинэчилснээр гадагшаа чиглэсэн валютын урсгал зогсоно

Монгол Улс болон Унгар улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал төсөл болох Сонгино дахь “Биокомбинат” ТӨХХК-ын шинэчлэл төслийн явцын мэдээг танилцуулъя.

Монгол Улс сүүлийн 3 жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч, нийт 7.5 сая ам. долларыг зарцуулсан байна.

Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.

Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.

Төслийн хүрээнд хийгдэх ажил

  1. Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно.
  2. Био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн нарийвчлал өндөртэй лабораторийн тоног төхөөрөмж суурилуулагдана.
  3. Үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ.
  4. Шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах ажлыг хэрэгжүүлнэ.

Ажлын хэсэг төслийн үйл явцтай танилцлаа 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 3-р сарын 12-ны өдрийн тушаалаар Монгол улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд холбогдох арга хэмжээг зохион байгуулах, төслийг шуурхай эхлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг шинэчлэлийн үйл явцтай танилцсан бөгөөд дараах ажлууд хийгдсэн байна:

  • 2020 оны 12-р сард барилга буулгалтын ажил эхэлж 2021 оны 1-р сард дууссан.
  • Шинэ үйлдвэрийн барилгын концепци, технологийн схем боловсруулахад шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь бүрдүүлж өгсөн байна.
  • Барилгын эскиз зураг, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээг тохирч, нарийвчилсан зураг төслийн ажлыг эхлүүлсэн.
  • Шинэ үйлдвэрийн технологийн концепци зургийг шинээр боловсруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...