Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-20:00 цагт ажиллана

Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газрын 78 дугаар тогтоол болон 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, УОК-ын нэгдүгээр тогтоол, УОК-ын даргын 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Тодруулбал, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоов. Мөн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлын төлөвлөгөө, хуваарийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын шийдвэртэй уялдуулан гаргаж, хэрэгжилтийг хангах, нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг  тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахаар боллоо. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагын урирдлагад үүрэг болгов.

Мөн Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх, хяналтын цэгүүдийн ойролцоо байршилд явуулын ПСР шинжилгээний цэг байгуулах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлнэ.

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр, (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан) тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.

Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгов. Мөн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг цахимаар, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл үйл ажиллагааг нь хязгаарлах салбаруудыг танилцуулж байна.

1 Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
2 Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
3 Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
4 Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
5 Бүх төрлийн баар
6 Нийтийн бүжиг, бүжгийн клуб
7 Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
8 Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
9 Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй бол)
10 Алжаал тайлах төв
11 Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
12 Саун, бассейн
13 Дэн буудал
14 Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
15 Амралт, сувиллын газар
16 Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол)

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...