Хүүхдийн “СЭЛБЭ” зусланг бүрэн шинэчилж байна

Ирэх 2022 онд 80 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй тус зуслангийн ихэнх барилгууд модон хийцлэлтэй бөгөөд олон жилийн насжилтын улмаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас тогтоож, акт тавиад байсан юм.

Тэгвэл “Эрхэт Монгол” групп тус зусланд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгон бүрэн шинэчлэл эхлүүллээ. Үүнээс 5 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт, 25 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Grand Marshal luxury villas” дөрвөн улирлын хотхоны бүтээн байгуулалтаас санхүүжүүлж байна.

Зуслан нийт 13.2 га газартай бөгөөд үүнээс 1942 оноос эхлэн барилгажсан 6,1 га талбайг байгалийн унаган төрхийг нь хадгалан “Сэлбэ” цогцолбор буюу “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан болгон дараах бүтээн байгуулалтуудыг 2021-2023 онд ээлж дараалан хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирэх “Сэлбэ* нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын хүүхдийн зуслан болох юм.

Түүнчлэн 350 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, эх нялхсын сувилал, орчин үеийн спорт комплекс зэрэг бүтээн байгуулалтууд багтаж байна.

Энэ онд эхний ээлжийн хүүхдийн зуслангийн амралтын байр, цэцэрлэг, эх нялхсын сувилал ашиглалтад орно.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...