Дипломатч Сү.Батболд хүчин зүтгэл гаргаснаар монголчуудыг 10 жилийн визтэй болгож байв

Сү.Батболд ажилласан газар, салбар болгоноо дандаа өөд нь татдаг. Өмөөрөх гэж, магтах гэж үг нийлүүлээд байгаа юм биш. Хийсэн бүтээснийг нь бүгдийг дурдвал амар дуусахгүй. Нийтээрээ мэдэх, зарим нь мартсан баримт, түүхээс цөөн заримыг нь сануулъя л гэсэн юм.

Сү.Батболд ЗХУ-д төлөх Их өрийг төлөх ажлын хэсгийн улс төрийн дэд ажлын хэсгийг ахалж Монгол Улсын өрийг тэглэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг. Үйлдвэр, худалдааны сайд байхдаа Монголын 7000 гаруй нэр төрлийн барааг Европт татваргүй гаргах, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн гэрээг(чөлөөт худалдааны хэлэлцээр ) байгуулах эхлэлийг тавьж байв. Энэ нь 2000-аад оны эхэн үе. Богинохон хугацаанд татваргүй бараа экспортлох тогтолцооны хүрээнд Европын 25 улсын зах зээлд монголчууд 70 сая ам долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ. АНУ-д хөл тавих нь диваажинд морилохоос илүү мөрөөдөл байсан тэр цагт Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Жон Дингерийн хамт дипломатч хүний хүчин зүтгэл гаргаснаар монголчуудыг 10 жилийн визтэй болгож байв. Тэрээр Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн нэр томьёог гаргаж, тэр чиглэлээр ажилласан нь цоо шинэ алхам байлаа. Сү.Батболд 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Гадныханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаасан юм шүү. Сү.Батболдын Засгийн газрын үед 2012 оныг дуустал Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн.

Ерөнхий сайд байхдаа 2012 онд Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх шийдвэрийг гаргасан нь яавал ард түмэнд тустай, наалдацтай байх вэ гэдгийг эрэлхийлдэг, шийддэг холын хараа байв.

Өдгөө хувьцаа эзэмшиж буй иргэн бүр ногдол ашгаа авдаг, монголчууд эх орныхоо байгалийн баялгаас шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон.

Оюутолгойн гэрээнд Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан түүхэн шийдвэр мөн л Сү.Батболд Ерөнхий сайдын үед гарч байв. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2011 онд Оюутолгойн гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн юм. Ийнхүү 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн нь одоо тусаа өгч, Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх үүсч, Монгол Улс нэмж 1 тэрбум гаруй долларын татварын ихэнх хэсгийг авч эхэлсэн. Холыг хардаг улстөрчийн чадамгай шийдвэр өнөөдрийг хүртэл манай улсад тусаа өгч байна.

Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Монголын эдийн засгийг түүхэн өндөр хэмжээнд хүргэж байлаа. Сү.Батболдын Засгийн газрын үе буюу 2008, 2009 онд эдийн засгийн хямралыг зөв бодлогоор давж, 2011 оны эцэст эдийн засаг 17.8 хувьд хүрч өсч байсан. Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчид тэр үед ёстой нэг урцалдан ирцгээж байсан юм даг. Хөрөнгө оруулагчдын их цутгаланг тэр л ингэж оруулж ирж чадсан юм. Гадаад харилцааны сайд байхдаа олон улстай харилцаа холбоогоо зузаатган, шинэ шинэ алхмууд хийж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 2016 онд дэлхийн улс орны гол удирдагчид цугласан “Дэлхийн санаачилга” олон улсын чуулга уулзалтын Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг “Монгол найз Батболд” гэж онцлон, Чингисийн өлгий нутаг Монголоор явах хүсэл мөрөөдөлтэй байдаг гэдгээ зарлаж байсан. Энэ нь Сү.Батболдыг дэлхийн хэмжээний хүн гэдгийг харуулж байна.

2012 онд Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Монголд урьж айлчлуулж байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2011 онд Монголд айлчилж байлаа. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад шүү дээ. Түүний хийсэн гавьяаг монголчууд хэдийнээ мартжээ. Бид ийм л загасны ой санамжтай болж.

“The Mongolian mining journal”-ийн уламжлалт санал асуулгын дүнгээр Сү.Батболд Монголын эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр тодорч байлаа. 2010 оны эхний хагас жил нь Монгол Улсын эдийн засаг онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэж, Монголыг тэр үед дэлхий нийтээрээ анхаарч, бизнес эрхлэхэд хамгийн таатай улс боллоо, дараагийн Кувейт, Катар шиг болно гэж томоохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд онцолж байлаа. Амьдрахын эрхээр гадаадад явсан монголчууд нутгаа зорьж олноороо ирж байлаа.

Сү.Батболд Ерөнхий сайд хөгжлийн галт тэргийг ингэж хөдөлгөсөн юм шүү. Даанч түүний энэ хөдөлгөсөн галт тэргийг одоо бол сааруулчихсан явааг бид бүгд л мэднэ. Тухайн үед Ерөнхий сайд Сү.Батболд сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр нь дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3 хувьд нь гол эзэн байснаараа энэ Монголын эдийн засгийн босгож ирсэн, хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан номинацийг тэргүүлжээ. Таван толгой, төмөр зам гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой их ажлуудыг хөдөлгөсөн, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох алхмуудыг эхлүүлж, ТУЗ-д нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах ардчиллын салхийг хагалсан, бизнесийн шинэтгэлийн жил зарласан, эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болоод бусад олон үйл ажиллагаагаараа Засгийн газрын тэргүүн Сү.Батболд бусдаас онцгойрсон байна. Тэр үед бид ирээдүйдээ итгэлтэй, таахалзаж явсан юм шүү.

Өнөөдрийн зорилготойгоор дээрээс шидсэн гүтгэлэг, доромжлолд ороод байгаа Сү.Батболд чинь үнэн хэрэгтээ хийсэн гавьяатай, хэлэх үгтэй хүн. Бид амархан мартчихдаг учраас үйл явдлыг эргэн сануулж ийнхүү бичлээ. Үнэн хэрэгтээ Сү.Батболд чинь ийм л гэж гэж хэлэх гэсэн юм аа.

   Эх сурвалж: “Өдрийн сонин”. “Үнэн хэрэгтээ Сү.Батболд…” гарчигтэй нийтлэлийн хэсгээс

2 СЭТГЭГДЭЛ

  1. Үхрийн сүүлэн дээр хутга гэж тэгээд идээд уугаад баяжаад. Эргэж хартал эх орон нь ядуугийн туйл байгаа биз дээ. Бидэнд үр дүн л хэрэгтэй. Улс орон нь хөгжсөн нь хаана байна. Нэг сайхан эх орноо гэсэн үг хэлж байхыг нь мэдэхгүй юм. Хүний хийснийг хэлсэнийг ард түмэн ялгахтайгаа шүү

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...