Урьдчилсан дүнгээр О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон гэв

Ардчилсан намын даргын сонгуулийн дүнг өнөөдөр танилцууллаа. АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуулийн урьдчилсан дүн мэдээ нэгтгэгдэж дуусаад байна. Нэгдсэн дүнг 48 цагийн дотор гаргаж, АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ.

Урьдчилсан дүнгээр:

  • О.Цогтгэрэл 41,199
  •  О.Амартүвшин 16,075
  • С.Эрдэнэболд 8,928
  • Д.Пүрэвдаваа 6,041 хүний санал тус тус авсан.

74,908 хүн саналаа өгч, нийт сонгогчдын 46.9 хувь нь энэхүү сонгуульд оролцлоо. Ийнхүү урьдчилсан дүнгээр О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдлоо” гэв.

Харин С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам М.Тулгатыг намын даргаар сонгогдсон гэж зарласан. Цаашид ямар процесс явах вэ? гэсэн асуултад тэрбээр “АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан хүнийг намын их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон батлуулна.

Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг намын Их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурлаас ёсчлон баталсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Ардчилсан намын улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмээр зохион байгуулагдсан дотоод сонгуулийн хороо сонгуулиа хийж, нэр дэвшигчээ нийтэд зарлаж байна.

Цаашид шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж байна. Тиймээс О.Цогтгэрэл дээд шүүхэд бүртгэгдэж намаа удирдах зүй ёсны намын дарга. Нөгөө тал дүрмийн бус. 74,908 хүн ирж саналаа өглөө. Үүнээс илүү баталгаа байхгүй. Захиргааны хэргийн шүүхэд тамганы маргаан явж байгаа. С.Эрдэнэд тамга олгосон асуудлыг түдгэлзүүлэх шийдвэр гарч, давж заалдах шатанд явж байна” хэмээн хариулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...