Сайд З.Мэндсайхан “Нарантуул”-д худалдаа эрхэлдэг 4700 хүнийг вакцинд хамруулж өгөхөөр болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу энэ сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайдын З.МЭНДСАЙХАН: Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу зургаа болон найман нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Баялаг ундраа”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас шуурхай вакцинжуулах ажил зохион байгуулна. Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байна. Энэ үед  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн, хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

З.Мэндсайхан: ХАА-г дэмжих 500 тэрбумын зээл олгоход бэлэн боллоо

ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн...

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг өргөн барив

Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал,...

З.Мэндсайхан: Эрүүл хүнс хэрэглэгч, үйлдвэрлэгч болоход цахим шилжилт үр дүнгээ өгнө

Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Гэхдээ бид эдийн...

ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг дэмжжээ

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх...