Хүн бүрт нийцтэй, хүртээмжтэй орчинг бий болгоход хүмүүсийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх чухал

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, гүйцэтгэх захирал Б.Энхжаргал нарыг 2021 оны 3 дугаар сарын 19-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улаанбаатар хотын зам талбай, барилга байгууламжийг тэргэнцэртэй хүмүүст хүртээмжтэй болгох талаар явуулсан үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг танилцуулж, нийтийн тээвэр, өрхийн эмнэлэг, явган хүний замыг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгоход хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталж, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан хэлтэс, бие даасан агентлаг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зарцуулагдах төсвийг нэмэгдүүлэх зэргээр хууль тогтоомж, бодлогын төвшинд ахиц дэвшил гарсан.

Гэвч бодлогын эдгээр өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд бодитой өөрчлөлт авчирч, төдийлэн чадахгүй байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 100 гаруй чиглэлд үйлчилдэг 940 автобус байгаагийн 24 нь тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэх тоноглолтой, нэг өдөрт тэдгээрийн 8 нь л үйлчилгээнд явдаг. Автобусны жолооч нар өдрийн норм, цагт шахагдаж ажилладаг учраас тэргэнцэр өргөх тавцанг ихэнх тохиолдолд ажиллуулдаггүй.

Хүн бүрт нийцтэй орчинг бий болгоход төсөв, хөрөнгө оруулалт шаардлагатай ч энэ мэт бодлого, зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх боломжтой цөөнгүй асуудал байгааг, хот суурингийн зам, талбайг тэргэнцэртэй хүмүүс төдийгүй ахмад настнууд, нялхас, дугуйтай зорчигчид зэрэг бүх төрлийн дугуйт хэрэглэгчид нийцтэй болгоход хуулийг хэрэгжүүлж, тогтолцоог бүрдүүлж, ажиллуулж буй албан тушаалтан, хүмүүсийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь нэн чухал болохыг талууд онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...