Баянзүрх дүүргийн 26-р хорооны хөл хориог цуцлав

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг гуравдугаар сарын 5-наас 16-ны өдөр бүртгэгдсэн Covid-19-ийн 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Ингэхэд Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28  хороодод халдварын голомт үүсч, тархалт ихсэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд тус хорооноос Covid-19-ийн 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна. Улмаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ өнөөдөр 06:00 цагт цуцлах чиглэл өгсөн учраас хөл хориог цуцалжээ.

Үүнээс гадна өчигдөр тус дүүргийн  26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны 214 дүгээр байрнаас 38 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага талийгаач гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх мэдээлэл дээр үндэслэн нөхөр болох 39 настай иргэнийг саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...