Европын найман улсад хэрэглэхээ хойшлуулсан”Астразенека”-г манайхан хэрэглэхүү?

Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг “Астразенека”вакцин нь хүний биед цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Европын зарим орнууд тус вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг хориглосон гэсэн мэдээлэл цахимд тархаад буй. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамнаас талбар өглөө. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч  Б.Ууганбаярын хэлснээр мэргэжлийн  байгууллагууд энэ талаар бодит мэдээллийг хүргэхээр судалж байгаа бөгөөд манай улс ашиглахаа хориглох эсэх тал дээр тун удахгүй эцсийн мэдээллийг хүргэх юм байна.

Одоогийн байдлаар Европын 8 улсад уг вакциныг хэрэглэхээ түр хойшлуулаад байгаа. Вакциныг бүр хориглоогүй, түр хойшлуулсан. Цусны бүлэгнэл үүсч байгаа шалтгааныг тогтоох үүднээс тус улсууд хэрэглэхээ хойшлуулаад  байгаа. ДЭМБ-аас мэдээллийг цуглуулж, хянан судалж эхэлсэн бөгөөд цусны бөөгнөрөл үүсч буй  шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулсан байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...