Гадны хэвлэл дээр Монголын улстөрчийн захиалгаар К-2 гэх гадны тагнуулын тусгай албанаас Монголын Ерөнхий сайд нар, УИХ-ын гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан талаарх мэдээлэл цацагдаад эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгууль ба Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын тухай нийтлэлд К-2 мөрдөх товчооны тухай дурдагдсан нь анхаарал татна.
Олон улсад ёс зүйгүй, хуурамч мэдээлэл түгээдгээрээ алдартай “К-2 intelligence” мөрдөх товчоо нь Монголын нэр бүхий улстөрчдийг тагнан чагнах үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүнийгээ зарлаж хэд хэдэн шүүхүүдэд хандаад байгаа юм. К-2 нь өмнө нь Нью-Йоркийн шүүх дээрээс хөөгдөөд гарсан.
К-2 хувийн мөрдөх товчоог 79 настай Эулес Кролл нь өөрийн хүү Жеремитэйгээ ажиллуулдаг. К-2 нь гадаадын шүүхүүд дээр Монгол Улсын нэр бүхий улстөрчдийг тагнаж, “Маш нууц” гэх дардастай материалууд, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зэрэг материалуудын бүрдүүлбэр хийсэн гэх.
Канадад төвтэй mongoliaweekly.org цахим сэтгүүлд 2021.02.01-ний өдөр гарсан What to expect from a Khurelsukh2battulga showdown нийтлэлд “Нэхэмжлэгчийн захиалгаар К-2 тагнуулын байгууллага Сү.Батболдын эсрэг тайлан бэлтгэсэн” гэх өгүүлбэр байгаа нь анхаарал татна.
Уг нийтлэлээс үзвэл К-2 гадны хувийн тусгай алба нь Сү.Батболдоор зогсохгүй Ерөнхий сайд нар, УИХ-ын зарим гишүүд дээр тусгай ажиллагаа явуулж хувийн мэдээллийг нь цуглуулан авсан байж болзошгүй байгаа аж.
К-2 хувийн мөрдөх албаны эзэн Жулиес Кролл Америкийн кино найруулагчийг өмгөөлөхдөө хохирогч бүсгүйг тагнаж мөрдөж явсан гэгддэг бөгөөд Монголын нөлөө бүхий улстөрчдийг, Ерөнхий сайд нарын талаар элдэв цаас цуглуулж суухдаа үнэгүй үйлчилгээ үзүүлээгүй нь лавтай.
К-2 хувийн мөрдөх товчоо нь Америкийн кино найруулагч Харвей Ванштейний хэргийн ард түмнийг хамгаалж хүчирхийлэлд өртсөн загвар өмсөгч Амбра Гуттеррез, прокуроруудыг тагнаж чагнаж байгаад баригдсан хар түүхтэй.
Мөн тэднийх 2009 онд Кролл шүүхэд хуурамч тайлан гаргаж өгч байсан. Карибын тэнгисийн улс орнууд Антигуа зэрэг оффшор бүсүүдэд Элекри интернэшнлийн бизнесийн тагнуул, мөрдөх ажиллагааны захирлаар томилогдсон бөгөөд тэдний хуурамч мэдээллээс болж том хохирол амсч байв.
К-2 гэж олон улсад хууль бус ажиллагаа явуулдгаараа танигдсан мөрдөх товчооны золиос нь Монголын нэр бүхий улстөрчид болсон байх магадлалтай талаар гадны хэвлэлүүд бичиж эхэлсэн.
Хачирхалтай нь “К-2 intelligence”, “Hunton Woods” гэх гадны хоёр компани С.Батболдыг Нью-Йоркийн шүүхэд 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан байсныг шүүхээс нэгэнт батлагдаж нотлогдохгүй гэж үзсэн учир аргабуюу нэхэмжлэгч талыг төлөөлж буй “Кинг энд Спалдинг” хуулийн фирм С.Батболдын талаар гаргасан гомдлоосоо сайн дураараа татсан байдаг. “Кинг Энд Спалдинг” нь одоо манай улсын Засгийн газар Рио Тинтотой заргалдаж байгаа асуудал дээр манай талын өмгөөлөл хийж байгаа нь анхаарал татна. “Кинг Энд Спалдинг” нь асар өндөр өртгөөр ажиллаж байгаа ба татвар төлөгчдийн мөнгөөр давхар ажилласан байх магадлал харагдаж байгаа юм.
Х.БАТ