АН-ын шинэ дарга цахим санал хураалтаар сонгогдоно

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааны тов, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 4-5-нд явагдана. Гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 26-ний хооронд намын даргын сунгааны сурталчилгаа хийнэ. Гуравдугаар сарын 28-ны өдөр  санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Одоогийн мөрдөж буй дүрмээрээ намын даргаа тодруулах бөгөөд дүрэмд заасан шалгууруудын дагуу бүртгэж, тоонд хязгаар тавихгүй юм байна.

Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн хэвлэл мэдээлээр явуулна. Өөрөөр хэлбэл, аймаг орон нутагт очиж намын гишүүдтэй уулзалт цуглаан хийхгүй. Энэ сунгаанд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа цахимаар өгнө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...