Чили улс хүн амынхаа 80 хувийг “Ковид-19”-ийн вакцинд хамруулна

Өмнөд Америкийн Чили улс ердөө гурван долоо хоногийн хугацаанд 3.1 сая тун вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад зориулсан үзүүлэлтээр дэлхийд АНУ, Их Британи, АНЭУ, Израйль улсуудын дараа айргийн тавд жагсах болжээ.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хойрго хандсан хэмээн шүүмжлүүлж байсан Чилийн эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөр дээр тун шуурхай ажилласан байна.

Тус улс хэд хэдэн вакцин үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, хүн амынхаа 80 хувийг зургаадугаар сар гэхэд дархлаажуулах шахуу зорилт тавьжээ. Одоогийн байдлаар 19 сая хүн амынхаа 16 орчим хувийг вакцинжуулаад байна.

“Чили улс вакцинжуулалтын үйл явцаараа бахархах боломжтой. Бид өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн иргэдээ чанартай сайн вакцинаар дархлаажуулах ажлыг төлөвлөж, вакцин үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн юм” гэж Чилийн эрүүл мэндийн сайд Энрик Парис ярьж байна.

Тэрбээр 2020 оны зургаадугаар сард ажлаа авсан юм. Түүний өмнөх сайд цар тахлын эсрэг хангалттай тэмцээгүй шалтгаанаар огцорч байжээ.

Чилийн энэ амжилт хөрш зэргэлдээ орнуудтай харьцуулахад асар их ялгаатай байна. Тухайлбал Чили улс 100 хүн тутамд 16.78 тун вакцин ногдох үзүүлэлттэй яваа бол бүс нутгийн дундаж нь 2.83 байгаа юм.

Өмнөд Америк тивийн хамгийн том эдийн засагтай Бразил улсад энэ үзүүлэлт 3.67 байна. Чилийн хамгийн том хөрш Аргентин улсад 1.84 тун вакцин 100 хүн тутамд ногдож байгаа аж.

Латин Америкийн өөр ямар ч улсын энэ үзүүлэлт нэгээс дээш гараагүй байна.

Чили улс нийтдээ 35 сая тун вакцин аваад байгаагийн 7.8 сая тун нь Covax хөтөлбөрийн хүрээнд, 10 сая нь Хятадын Синовак, 10 сая нь Pfizer/BioNTech, бусад нь AstraZeneca компаниас нийлүүлэгдэхээр болжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...