“Бидний Мойлхон” хандивын аянд урлаг, соёлын салбарынхан нэгджээ

Монголын ард түмэндээ “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрээр танил болсон, МУАЖ А.Энхтайваны гэргий МУСТА, кино зохиолч, жүжигчин Б.Баярмагнай хүнд өвчин тусаж, хилийн чанадад очиж өндөр үнэтэй хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул ард түмэндээ хандан тусламж хүсэж байгаа ажээ. Хандивын аяны эхлэл болгож урлаг соёлын алдартнууд нэгдэн “Бидний Мойлхон” хандивын теле тоглолтыг зохион байгуулжээ. Уг тоглолтыг ТВ9, ТВ-6, “Сүлд” телевизүүд өчигдөр буюу шинийн дөрвөнд нэгэн зэрэг цацаж олны хүртээл болгосон байна.

МУАЖ А.ДОЛГОР, МУГЖ Ц.ТӨВШИНТӨГС, МУГЖ Х.ҮНЭНХҮҮ, МУГЖ Д.ЭРДЭНЭТУЯА, “ЧИНГИС ХААН” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, МУГЖ Д.ЖАРГАЛСАЙХАН, МУГЖ Д.ЭНХЗУЛ, МУГЖ С.ЖАВХЛАН, МУГЖ У.ДАЛАНТАЙ, МУГЖ Д.БААСАНЖАВ, МУСТА Б.БОЛДБААТАР, МУСТА Л.ЧУЛУУНБААТАР ЗЭРЭГ УРАН БҮТЭЭЛЧИД ОРОЛЦОН АЯ ДУУГАА ӨРГӨСӨН ЭНЭХҮҮ ТОГЛОЛТЫГ IPTV-ИЙН ҮЗЭГЧИД НӨХӨЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ ЮМ..

МУСТА, кино зохиолч, жүжигчин Б.Баярмагнай “Мойлхон”, “Тэнгэрийн хүү”, “Үхэрт хүйтэн”, “Тэнгэр язгуур” “Бардо”, “Дангина” зэрэг үндэсний түүх, домгоос сэдэвлэсэн кинонуудын зохиолыг бичсэн бөгөөд олон арван дууны шүлэг бичиж олны хүртээл болгосон авьяаслаг зохиолч юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын...

Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ....

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол...