Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболдын тухай материал явуулсан Ж.Майзориг төмөр замын мөнгө угаасан хэрэгт холбогдож байжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын мөнгө угаасан хэрэгтэй холбогдож Улсын мөрдөн байцаах газраас шалгагдаж явсан. Тэгтэл энэ хэрэгт холбоотой хүний нэг болох хуульч Ж.Майзориг нь эдүгээ Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболдтой холбоотой гүтгэлэг, материалыг хуулийн фирмд бүрдүүлж өгсөн хүн болж таарав.

2013 онд Х.Баттулга сайд байхдаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарт давуу эрх олгон “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгагдаж явсан нь бий. Тухайн үед 2013 оны 5-р сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий хоёр компанийн түншлэлтэй байгуулсан байдаг.

Гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн. “МТЗ” ТӨХК-тай гэрээ байгуулсан хуулийн компанийн захирал нь Эрүүл мэндийн сайд асан МАХН-ын Н.Удвалын хүү Ж.Майзориг байв. Тэр Нью-Йоркийн шүүх рүү Сү.Батболд нарын хүмүүсийн талаар материал бүрдүүлэн олон улсад нэр хүндтэй “Кинг энд Спалдинг” хуулийн фирм рүү явуулсан нь энэ бүх гүтгэлгийн ард арай Женко Х.Баттулга байгаа юм биш биз гэсэн хардлагыг шууд төрүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...