УИХ-ын нэр бүхий 56 гишүүн “Монголын бурхны шашин, соёлд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ ”Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа.
“Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна.
Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон.
Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол Улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай.
Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хиргисүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм. Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана” хэмээн орон нутагт ажиллах үеэр хэлж байжээ.
Ийнхүү Монголын төр Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулж, биет болон биет бус өв соёлыг сэргээх, бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд онцгойлон анхаарч эхэллээ.
Б.АМАР
ooo ovooshdee tuuh soyoloo hamgaalah ni mongol ulsiin darhlaa shuu de
sum hiidiig sergeen bosgoh yumuuu oo ymar goe yumbee demiji bna
Hurelsuhiig demjij bna
Их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хэлмэгдсэн нь лам нар. Соёлын биет болон биет бус өв маш их устсан. Тэрийг мөнгөөр хэмжих ч багадна. Үүнд нөхөн олговор олгох хуулт санаачилсан нь зөв зүйтэй болжээ
Share hiichle
demjij baina