Ерөнхийлөгч Х.Баттулга байхгүй мөнгийг өрх бүрд тараана гэж амлажээ

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор Х.Баттулга Ерөнхийлөгч оффшороор ээлжит шоугаа хийгээд эхлэв.

МҮОНРТ-ийн ярилцагынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга: –Монголбанкинд данс нээгээд оффшороос оруулж ирсэн мөнгийг байршуулаад Монголбанк ваучерыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байна. Монголбанк руу оруулаач гэдэг УИХ-ын тогтоол өргөн барилаа. Тиймээс урьдчилж тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм гэж дээс томохын үлгэр ярьсан.

Үүний хариу болгож Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар: -“Оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар 2 дахин унасан гашуун туршлагаа монголчууд мартаагүй, мартах ч үгүй. Байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байсан нь орж ирээгүй буюу байхгүй мөнгийг урьдчилан бусдаас хууль зөрчин авах тухай яриа төдий болж байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  -“Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” гэж бичсэн юм.

Ийнхүү Ернхийлөгч Х.Баттулга орж ирээгүй мөнгөн дээр хуулийн төсөл  өргөн барьж, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж амлалт өгч шоу тавьж буй нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...