З.Мэндсайхан: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай бий

Цар тахлын халдварын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэснийг УОК-оос мэдэгдлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

З.Мэндсайхан сайд гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг танилцуулав. Тодруулбал, улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64, элсэн чихэр 53, давс 43, өндөг 1 хоногийн нөөцтэй байна.

Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа ажээ.

Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд сайд З.Мэндсайхан хариулахдаа “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байна” гэсэн юм. Хүлэмжийн ногоо болон өндөгний асуудалд шуурхай зохицуулалт хийж байгаа, гол нэрийн хүнсний хангамж, нөөц хэвийн байгаа тул сандрах, хэт ачаалал үүсгэх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...