Байгалийн гаралтай шинэ эмийн судалгааны 10 ботийг Төв номын санд хандивлажээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт8 Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич Л. Хүрэлбаатарын санаачилгаар “БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ШИНЭ ЭМИЙН СУДАЛГАА” 10 боть номын Ерөнхий эрхлэгчээр Хүний гавьяат эмч, Төрийн шагналт  Академич Л.Лхагва гишүүдийн хамт эмхтгэн  хэвлүүлжээ.

Уг бүтээлд Монос групп, Эм зүйн хүрээлэн, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд, олон улсын хуралд хэлэлцүүлсэн  судалгааны  шинэ бүтээлийн дээжээс Улсын үндэсний  номын сангийн сан хөмрөгт хандивлалаа.

Шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагааг нээж ЭЗШУИС ийн захирал МАУА-ийн гишүүн Академич Л.Цэрэндулам хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндэсний номын сан бол Монголын оюуны ертөнцийн маш том төв хэмээн тэмдэглэн “БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ШИНЭ ЭМИЙН СУДАЛГАА” 10 боть ном нь:  Япон, Чех, Хятад, Орос, Солонгос, АНУ-д  бүтээлээ нийтлүүлж, эрдмийн зэрэг хамгаалсан  50 эрдмийн бүтээл, 48 өгүүлэлийг багтаасан, Эрдэм судлал, судалгааны ажилд асар их   үнэ цэнэтэй чухал ач холбогдолтой бүтээл, номыг гардуулан өглөө.

Ном бүрдүүлэх, боловсруулах,  солилцох хэлтсийн дарга С.Цоггэрэл БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ШИНЭ ЭМИЙН СУДАЛГАА” 10 боть ном хандивласныг МУҮТНС-аас “БАТЛАМЖ” олгож. МУҮНС түүх , соёл, судалгаа шинжилгээний  ач холбогдол бүхий номыг  Гадаад орнуудын Номын сан, Эрдэм шинжилгээний байгууллагуудтай “Ном солилцоо” хийж, эрдмийн бүтээлийг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдад сурталчлан таниулах  түгээн дэлгэрүүлэх, бидний үүрэг юм. Тус номын сангийн сөн хөмрөгийн баяжуулахад хөрөнгө оруулалт хийсэн Монос групп, ЭЗШУИС–ийн эрдэмтэн багш нарт талархаж цаашдын эрдэм судлал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...