ХАА-н салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлнэ

“Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын платформ”-ын анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павид Рамачандран болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ “ХХААХҮЯ-наас АХБ, Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн дэмжлэгтэй нийт 6 томоохон төсөл, болон 10 орчим Олон улсын байгууллагатай хамтран буцалтгүй тусламж, техник туслалцааны 20 гаруй төслийг хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг үр ашигтай болгох, үр дүнг ахиулах, харилцан уялдаа холбоотой хэрэгжилтийг хангуулах нэгдсэн зохицуулалт, механизмыг хөгжүүлэх шаардлагатай байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүд  2020-2025 онуудад хэрэгжихээр байгаа нь урт хугацааны нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн юм.

“Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалт платформ” анхны хурлаар Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл, Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Уур амьсгалын ногоон сан” санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.  Үүний дараа оролцогчид Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж, үр дүнг нь нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...