Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын ажлуудтай танилцлаа хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2020 оны 08 сарын 10 16:58 Боловсрол, Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн салбарын сайд, удирдлагууд өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа нар оролцон нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцсан юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэхийг халсан байна. Харин эрүүл мэндийн салбарын хувьд нийслэлийн хэмжээнд 141 өрхийн эмнэлэг, 1385 хувийн эмнэлэг, 1356 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд долоон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж, 13 өрхийн эмнэлгийг шинэ байртай болгожээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн бага ангийн багш нарыг үзлэгт оруулах, ЕБС-иудад халдваргүйжүүлэлт хийх, халуун хэмжигч, агаар шүүлтүүр тараах зэрэг ажлуудыг хоттой хамтарч хийнэ. Нийслэлийн 171 хорооноос 24 хороо цэцэрлэггүй байна. 2021-2022 онд эдгээр хороонд 12 бүлэгтэй буюу 280 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажээ. Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ясли бүлгийг нэмнэ. Тиймээс цэцэрлэгийн барилга барихдаа 240-280 хүүхдийн ортой байхаар тооцоолох хэрэгтэй” гэдгийг хэлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс төвлөрлийг сааруулах, дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн чадварыг сайжруулан ажиллахаар зорьж байна. Цаашдаа хөрөнгө оруулалт дээр тооцоо судалгаатай байх шаардлагатай. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орж байна. Энэ нь тус дүүргийн бүх хүн амд хүртээмжтэй эсэх, эсвэл дахин эмнэлэг нэмэх хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэдэн ортой эмнэлэг хэрэгтэй зэрэг тооцоо судалгаа хийж байж хөрөнгө оруулалтын ажлаа хийх хэрэгтэйг Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Уулзалтын төгсөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Цаашид хөрөнгө оруулалтын ажлуудад нэгдсэн бодлоготой байж зөв төлөвлөх, сахилга хариуцлага, эдийн засгийн үр өгөөжийг ямагт дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарч ажиллахыг ” уриаллаа. өмнөх нийтлэлНэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байнаДараагийн нийтлэлНийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ “Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Холбоотой мэдээбусад мэдээ Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ 2026 оны 09 сарын 22 16:20 Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын... Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна 2026 оны 09 сарын 22 15:03 "Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох... Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026 оны 09 сарын 22 14:59 Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн... “Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ 2026 оны 09 сарын 22 14:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...