Гарааны бизнесийг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2020 оны 09 сарын 09 16:37 Улаанбаатар хотод инновацын тогтолцоог бүрдүүлэх, шинэ санаа, гарааны бизнесийг хөгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2018 онд “Улаанбаатар инновацын төв”-ийг байгуулж байсан билээ. Өдгөө хоёр жилийн тус төв нь 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, гарааны бизнес эрхлэгч 24 компанийг сонгон шалгаруулж, бойжуулснаас долоо компани амжилттай төгссөн байна. 2020 оны тавдугаар сард “Баянхошуу бизнес инкубатор төв” ашиглалтад орж, одоогийн байдлаар 10 гаруй гарааны бизнес эрхлэгчийг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэд Улаанбаатар хотод гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж шийдлийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “ Нийслэлийн инновацыг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд шат дараатай олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь алслагдсан гэр хорооллуудад дэд бүтцийг хүргэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр Улаанбаатар хотод бие даасан зургаан дэд төвийг байгуулна. Энэ сард Сэлбэ дэд төв ашиглалтад орно.Гарааны бизнесийг дэмжих инкубатор төвийг байгуулснаар инновацын экосистемийг бий болгоход ойртсон гэж үзэж байна” гэдгийг онцоллоо. өмнөх нийтлэлОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэДараагийн нийтлэлХэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай 50 мянган яндан буулгах 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ Холбоотой мэдээбусад мэдээ Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна 2026 оны 10 сарын 26 10:35 АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026 оны 10 сарын 23 15:24 Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад... Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ 2026 оны 10 сарын 22 11:16 УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай 2026 оны 10 сарын 22 09:56 Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...