Монголоос экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүний хорио цээрийн шаардлагыг ойрын хугацаанд тохирно

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа.

Ярианыхаа эхэнд З.Мэндсайхан сайд коронавирус цар тахлын улмаас Замын-Үүд-Эрээний боомт дээр мах, махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний нарийн ногооны импортын тээвэрлэлт удааширч байгааг хэлээд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шуурхай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад малын гоц халдварт өвчин гараагүй тул баруун бүсээс үхэр, хонь, ямааны гүн хөлдөөсөн махны экспортыг сэргээх саналыг дахин уламжиллаа.

Талууд ойрын хугацаанд Монгол Улсаас экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар түүхий эдийн хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохирох, холбогдох эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр хэлэлцэв.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ коронавирусын сүүлийн зарим тохиолдол гүн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс илэрч байгаатай холбоотойгоор Хятадын Гаалийн ерөнхий газар импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд 100 хувь ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа нэвтрүүлэх журам хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Уулзалтаар хэлэлцсэн ажлыг эрчимжүүлж, тулгараад байгаа зарим асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллаж, анхаарал хандуулахаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...