Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр, бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 15. 00 цагаас зохион байгуулж эхэллээ. Эхний ээлжинд үйлдвэрийн бүс дэх үйлдвэрлэл технологийн цехийн ажилчдыг хамруулах юм. Тухайлбал, өнөөдөр шөнийн ээлжний ажилчдыг 00 цаг буюу ажилдаа гарахаас өмнө шинжилгээний сорьцыг авахаар төлөвлөж, эхэлсэн байна. Тандалтын шинжилгээг Эрдэнэт сувиллын цогцолборын 12 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу авах арга хэмжээний багийнхан түргэвчилсэн оношлуураар хийж байгаа бөгөөд авсан сорьцоо цуглуулан хоёр цаг тутамд Медипас эмнэлэгт хүргэх юм. Эрдэнэт сувиллын цогцолбор дээр шинжилгээний багийнхнаас гадна үйлдвэрийн Гэрээд цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Онцгой байдлын газрын ажилтнууд ажиллаж, шинжилгээнд хамрагдахаар очсон ажилчдад хоорондын зай барих, эмх цэгцтэй байлгах зэрэг арга хэмжээг зохицуулж байна. Ажилчдыг хамруулахдаа хүн нэг бүрт цехийн холбогдох мэргэжилтнүүдээр дамжуулан цагийн хуваарийг хүргүүлж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна. Өнөөдөр оройны явцаас өдөрт хичнээн хүн хамрагдах боломжтой эсэхийг тодорхойлно гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабын гишүүн, Эрдэнэт сувиллын Ерөнхий эмч Ж. Ганчимэг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...