Европ руу экспортлох 20 гаруй төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэв

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр цахимаар боллоо.

Талууд Монгол Улсын экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо. Монголын талаас Европын Холбоонд экспортлохоор төлөвлөж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэснээ танилцуулж, ойрын хугацаанд хүргүүлэхээр тохиролцжээ.

Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Виганд нар даргалав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван КОВИД-19 цар тахлын сорилтот үед хамтран ажиллаж байгаад Европын Холбооны талд талархал илэрхийлэв. Мөн тэрээр Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд Европын Холбооноос КОВИД-19-ын эсрэг вакцин авах боломжийг судлахыг хүсээд дэлхий нийтээр тархсан цар тахлын үеийг хамтын ажиллагааны дүнд амжилттай давж гарна гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Монгол Улс Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн татваргүй экспортолдог “GSP+” хөнгөлөлтөд хамрагдаж буй хэдий ч энэхүү хөтөлбөрийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг талууд онцлов.

Иргэд хоорондын харилцааг дэмжих, тэр дундаа боловсрол, судалгаа шинжилгээний Европын Холбооны нээлттэй хөтөлбөрүүдэд оюутан залуус, их дээд сургуулийг хамруулах, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо Монголын тал дахин нотлов.

Европын Холбооны талаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах, холбогдох хууль эрх зүйн орчноо богино хугацаанд сайжруулсныг тэмдэглэв.

Европын Холбоо нь хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 11 дүгээр сарын 23-ны өдөр, Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурлыг 11 дүгээр сарын 24-ний өдөр, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулсан байна.

Талууд хуралдааны үеэр хэлэлцэж тохирсон асуудлаар Хамтарсан протокол үйлдэж, 2021 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр тохиролцов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...