Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурлаа.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД, 2020 ОНЫ ЗУН ХУР ТУНАДАС БАГАТАЙ ЗУНШЛАГА ТААРУУ БАЙСАН АЙМГУУДАД ШААРДЛАГАТАЙ ӨВС ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ, ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЮМ.

“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм.

Мөн ХХААХҮЯ-наас санаачилан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ болон АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслүүдийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...