“Баянгол-Нэг гэр бүл” төслийн хүрээнд “Facebook” уралдаан зарлажээ

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үед нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, эрүүл зөв дадлыг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид “Баянгол нэг гэр бүл” төслийг эхлүүлжээ.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд “Facebook” уралдаан зарласан байна. Тус уралдаанд Баянгол дүүргийн гэр бүлүүд оролцох боломжтой бөгөөд фэйсбүүкийн “Баянгол-Нэг гэр бүл” группт нэгдсэнээр өөрсдийн видео болон зургаа постлох эртхэй болох юм. Уралдаан өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ы өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн их LIKE цуглуулсан гурван гэр бүл шилдгээр шалгарч, 100,000-400,000 төгрөгийн эзэн болно. Мөн хамгийн олон бүтээл ирүүлсэн Бүтээлч гэр бүлийг шалгаруулан мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулах юм.

Та бүхэн гэр бүлээрээ уралдаандаа идэвхитэй оролцож, эдгээр өдрүүдэд дархлаагаа дэмжин, маскаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж байгаарай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...