Э.Мөнх: Баталгаатай мэдээлэлтэй, тайван байх нь чухал

СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын 90 гаруй хувьд нь Коронавиурст халдвартай холбоотой мэдээлэл авахыг хүссэн байсан. Тухайлбал, өвдсөн хүмүүстэй ойрын болон дам хавьталд орсон байж болзошгүй учир хаана хандах вэ, өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ гэх мэтчилэн хандаж мэдээлэл зөвлөгөө авсан байна.

Ард иргэд тайван байдлыг эрхэмлэж, өөрийн сэтгэлзүйг тайван байлгахад дараах зөвлөгөө мэдээллийн маш сайн дагах цаашлаад дадал зуршил хэвшил болгох нь чухал байна. Ард иргэд тодорхой хэмжээнд хариуцлагатай байж, маскаа сайн зүүж байна. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хандлагаас болоод цахим орчинд ташаа, худал мэдээллүүд их гарч байна. Тиймээс ард иргэд дор  бүрнээ хариуцлагатай байж, ЭМЯ, УОК-оос өгч байгаа заавар зөвлөмжүүдийг маш сайн дагах нь чухал.

“Халдвар авчих бий” гэж санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хувь хүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс айдас автахгүй байхын тулд үнэн зөв мэдээлэлтэй байх чухал учир сошиал орчинд олон эх сурвалжаас мэдээлэл авах бус үнэн зөв мэдээлэл авах нь чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...