Ёс зүйтэй, мэргэжлийн байхыг сэтгүүлчдэд уриаллаа

Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Монголын Сайтын холбоо цахим орчинд мэдээлэл бэлтгэн нийтэлж байгаа редакциудад хандан дараах уриалгыг гаргаж байна.

1. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нар цар тахлын үед редакцын зохион байгуулалтаа ажилчдын санааг тусган нухацтай ярилцаж, ажил үүргийн хуваариа тогтоож, хөдөлмөрлөх аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах.

2. Редактор, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мэргэжлийн байх, ёс зүйг эрхэмлэх үүргээ сахих

3. Аливаа мэдээллийг түгээхдээ хүний эрх, эрх чөлөө, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах

4. Олныг төөрөгдүүлэхээс сэргийлэн мэдээллийн гарчиг, зураг, тайлбарыг оновчтой, салаа утгагүй өгөх

5. Мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулж, сайтар нягталсны үндсэн дээр нийтэд түгээх

6. Цар тахалтай холбоотой мэдээллийг албаны, ил эх сурвалжаас тодруулж, боломжтой бол эх сурвалжийг дурдах

7. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг редакцын бодлогоор дэмжих

8. Олныг үймээн самуунд турхирсан, худал ташаа, ор үндэсгүй мэдээллийг өөгшүүлэхгүй байх

9. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны албан мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, хамтран ажиллахыг уриалж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...