Д.Нямхүү: Томуугийн вакцинаас болж хүндэрсэн тохиолдол эмнэлэгт нэг ч бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ.

9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ. Өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ.

Засгийн газар энэ жил 509500 хүн тун вакцин захиалан авч, 10-р сарын 1-нээс дархлаажуулалт эхэлсэн. Вакцинд хамрагдсан байдал 317 мянга гаруй вакцин хийсэн буюу 63.7 хувьтай байна.

Манай улс Солонгос, Бразил улсад үйлдвэрлэсэн ДЭМБ-ын баталгаатай вакциныг захиалан оруулж ирсэн. Гэтэл “Вакцин хийснээс хойш хүүхэд суулгаж, бөөлжиж өвдөж байна. Вакцин хийлгэсэн хүүхэд эмнэлэгт олноороо ирж байна” гэж ташаа мэдээлж байна. Вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногт дархлаа тогтдог. Вакцины хүндрэлээс үүдсэн тохиолдол эмнэлэгт нэг ч бүртгэгдээгүй. Харин томуугийн ротовирусийн хүндрэлээс болж суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн хүүхэд эмнэлгүүдэд ирж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...