Баримт 3. “Эрэл” компанийн “Дэм санхүүгийн нэгдэл” компани болон “Номин” компанийн “Улаанбаатар импэкс” хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл буюу “Ариг” банкинд хийх хөрөнгө оруулалтаа цаг тухайд нь хийж чадахгүй болмогц “Номин”-гийн Ш.Баярсайхан олон башир арга сэдсэний нэг нь нийгэмд “Эрэл” бүх банкнаас зээл авч, барьцаа хөрөнгөө давсан өртэй мэт зохион байгуулалттай мэдээллийг бүхий л хэвлэлээр гэнэт цацаж эхэллээ.
Бодит байдал дээр “Эрэл” компани хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийлгэж, олон улсын аудитын байгууллагаар баталгаажсан байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийг оролцуулаад, нийт хөрөнгийн 32 хувьтай тэнцэх урт болон богино хугацаат өр төлбөр байгаа бөгөөд ийм хэмжээний өр зээл аль ч компанийн хувьд эрсдэлгүй, хэвийн гэж тооцогддог жишиг бий. Энэ нь “Эрэл” компанийн санхүүгийн нөхцөл байдал эрсдэлгүй, хэвийн хэмжээнд байгааг нотолж байна. Гэнэт ингэж шуугиулах болсны дүнд “Эрэл” дааж давшгүй өртэй мэт, Б.Эрдэнэбат гэгч этгээд залилж мэхлэн бүхий л бондын мөнгийг авчихаад, төлөхгүй зугтсан мэт ойлголтыг түмэнд тарааж, түүндээ итгүүлж чаджээ. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг. Зохион байгуулалттай цацсан энэ бүх мэдээллийн ард ихэнх нь “Эрдэнэбат юу ч гэж тайлбарласан ойлгохыг хүсэхгүй, үнэнийг тайлбарлаад нэмэргүй, үүссэн нөхцөл байдлаас зугтах гэж л ингэж байна” гэж хардахаар болсон байлаа. Мэдээж энэ бүхэн бизнес хийж байгаа хувь хүн, компанид хэчнээн хохиролтой байдгийг хүн бүхэн хэлүүлэлтгүй мэднэ.
Ш.Баярсайханы башир ажиллагаа үүгээр зогссонгүй. Гэнэт л тэрээр өмнө нь тохироод хэрэгжсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт бүхнээсээ буцан, залилуулж мэхлүүлсэн хохирогч болж орхилоо. Үйлдвэрт оруулсан, өөрөө батлан ирсэн хөрөнгө оруулалтаа ч үгүйсгэн гуйвуулж, “Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээ огт хийгдээгүй мэт мэлзэн, “Ариг” банкинд оруулах үлдэгдэл хөрөнгө оруулалт, “Эрэл” компанитай байгуулж, хэрэгжиж баталгаажсан хөрөнгө оруулалтаа хүчээр залилан болгож, эрүүгийн цагдаад хандан, энэ хүртэл үүссэн бүх хэргийг ид өрнүүлж эхэллээ.
Ард нь тэрээр “Ариг” банкаа 100 хувь өгөхийг “Эрэл”-ийн Эрдэнэбатад тулган шаардах боллоо. Үүгээр зогсохгүй асуудлын гогцоо болсон “Ариг” банкинд оруулах хөрөнгө оруулалтаа гүйцээж чадахгүй болохоороо анх авсан 39 хувиа гуравдагч этгээд буюу “Лэнд MN”-ий толгой компани болох “Анд системс” компанид зарчихсан байдаг. Энэхүү хууль бус үйлдлээсээ 13.2 тэрбум төгрөг аль хэдийнэ хүлээн авчихсан байлаа.
Олон жил бизнест амжилттай яваа нөхөр хууль мэдэхгүйдээ биш, аархаж омгорхож, давуу эрхээр тэргүүн эгнээнд худалдаж авах “Эрэл” талын эрхийг зөрчин, гуравдагч этгээдэд хувьцаагаа зарсан үйлдлийг нь Монголбанк таслан зогсоох байтал илт дэмжин, шинэ хувьцаа эзэмшигчийг бүртгэхийг тулган шаардаж, удаа дараа албан тоот явуулж эхэллээ. Итгэмээргүй энэ мэт үйлдлүүд үргэлжилсээр….
Энэ үед “Анд системс” компанийн төлөөлөл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай уулзах хүсэлт тавьжээ. “Анд системс”-ийнхэн Ш.Баярсайхантай 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хувьцаа худалдан авах гэрээг зурж баталгаажуулаад, урьдчилгаа төлбөрөө төлсөн, үлдэгдэл төлбөрийг хувьцаа шилжихээр төлж барагдуулахаар тохиролцсон байна. Мөн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр шилжсэн байхад Ш.Баярсайхан хувьцаагаа шилжүүлээгүй, мөнгөө буцааж авъя гээд ч өгөхгүй байгаа нь уулзалтаас тодорхой боллоо. “Анд системс” болон “Номин”-гийн хоорондын хувьцаа худалдан авах, өгөх гэрээ нь хууль зөрчин хийгдсэн ч үүссэн нөхцөл байдал, “Анд системс”-ийн хийхээр төлөвлөж байгаа ажлыг нь дэмжин, нэгэнт үүссэн асуудлыг хүндрүүлэхгүйгээр асуудлыг шийдлээ. Хамгийн гол нь “Ариг” банкны мянга мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдээ бодож, банкны үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахын тулд Монголбанк болоод Ш.Баярсайханы хүсэлтийн дагуу хувьцаа шилжихийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байдаг. Ингээд шинэ хувьцаа эзэмшигчидтэйгээ дүрмийн сангаа бүрдүүлэн, банкны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах гэтэл Ш.Баярсайхан одоо хүртэл хувьцаагаа шинэ хувьцаа эзэмшигч рүү шилжүүлээгүй, Монголбанк ч өмнө нь шинэ хувьцаа эзэмшигч рүү хурдан шилжүүл хэмээн шахаж шаардаад байсан албан тоотууд нь таг болжээ. Таг болсон нь ч учиртай байж.
Тэрээр хувьцаагаа хууль бусаар гуравдагч этгээдэд 13.2 тэрбум төгрөгөөр зарж, банкны хувь эзэмшлээс гарсан атлаа хувьцаагаа хууль бусаар зарж олсон 13.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрээрээ банкны дүрмийн сангийн үлдэгдэл дүнг дангаараа хийж, “Ариг” банкийг 100 хувь дангаараа хувь эзэмших атгаг санаатайгаа одоо хүртэл зууралдсаар, хамтрахаар тохирсон хүнээ хэрэгтэн болгож, хэний ч санаанд оромгүй хилс хэрэгт гүжирдсээр байна.
80% успешности – это появиться в нужном месте в надобное время. Как прекрасно, что сегодня я с детьми наткнулись на Вашу информацию!