“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг тодруулна

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг Засгийн газраас нээлттэй зарлажээ.

ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Оюутолгой зэс-алтны төсөл нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсны үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөг хүртэл хэрэгжиж байна.

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг Туркойз Хилл Ресурс эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхийг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгийн гурвыг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлээр мэргэшсэн гурван Гишүүнийг сонгон шалгаруулна. Үүнд: 1) геологи, уул уурхай, 2) санхүү, эдийн засаг болон 3) олон нийттэй харилцах.

Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултанд оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.  Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

2.  Гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй;

3.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;

4.  “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;

5.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

6.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх уул уурхайн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрийн зэрэг хамгаалсан;

2.  Гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын уул уурхайн компанид 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;

3.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;

4.  Алт, зэсийн ордын чиглэлээр ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

 Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол, магистрийн зэрэг хамгаалсан;

2.  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;

3.  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй бол давуу тал болно;

4.  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн зэрэгхамгаалсан бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх олон нийтийн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрийн зэрэг хамгаалсан;

2.  Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагад буюу олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;

3.  Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, төсөл хэрэгжүүлэх эсхүл мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;

4.  Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй олон талын оролцоо, ажлын уялдааг хангах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, мөрийн хөтөлбөрийг тусгах бөгөөд Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгаа;

2.  Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);

3.  Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар);

4.  Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5.  Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6.  Ял шийтгэлтэй эсэх тухай холбогдох цагдаагийн байгууллагын лавлагаа;

7.  Өр төлбөргүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 9 сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ш.Үнэнтөгсийн нэр дээр ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...