Нийслэлийн МАН-ын хорооноос орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV хуралдаанаа хийж нэр дэвшигчдээ тодруулжээ.
Нэр дэвшигчид дунд эрхзүйч мэргэжилтэй 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн таван хүн, хөгжлийн судлаач нэг хүн нэр дэвшиж байна. Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай. Шинээр нэр дэвшиж байгаа нь 33 нь буюу 73.3 хувь нь шинэ залуучууд гэдгийг тодотголоо. Мөн хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүлжээ.