Нийслэлд 49 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

Сайжруулсан шахмал түлшний хадгалалт, агуулахын галын аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалт болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шахмал түлштэй холбоотой асуудлаарНМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Угтахбаяр хэлэхдээ“Наймдугаар сарын 13-14-ний өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд нь сайжруулсан түлшийг хадгалсан агуулах саванд агаар сэлгэлт муу, орчны температур нь хэд өндөр, дээвэр шалаар нь ус нэвчиж хуримтлагдсан зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулах зөвлөмж өгч ажиллаж байна.

Наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 25,400 тонн шахмал түлш худалдаалагдсан. Шахмал түлш хадгалах 38 агуулах, 53 саравч буюу нийт 91 объектод 47,768 тонн, Тавантолгой компанийн агуулахад 2,000 тонн шахмал түлш нөөцөлсөн байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Д.Миняа: Хоёр шалтгаанаар шахмал түлш хомсдож байна

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас дараах...

Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн...