“Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хот ухаалаг болно гэдэг нийслэлийн нийт иргэдийн хүсэл. Ухаалаг болж, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөж хүртэх, амьдрах орчин сайжирах, цаашлаад дэлхийн жишигт нийцэх боломжтой. Энэ ч үүднээс эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Улаанбаатар хот “ухаалаг засаглал” талдаа технологийн шийдлүүдийг илүү ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Цаашдаа бүтэц, үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг ухаалаг болгох шаардлагатай” гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын систем”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичиг хөтлөлтийн систем”, “smartcar.mn” зэрэг ухаалаг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан  инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...