Коби Брайантын амийг авсан ослын шалтгааны талаар 1700 хуудас тайлан гаргажээ

 АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Коби Брайант охины хамт нисдэг тэргээр зорчиж яваад нас барсан гэнэтийн харамсалтай хэрэг болсноос хойш зургаан сарын хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл ослын шалтгааныг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газрын шинжээчид гаргажээ. Шинжээчид манантай байсны улмаас нисгэгч жолоодлогоо алдсан нь осол гарах болсон шалтгаан байж магадгүй юм гэж үзсэн байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онгоцны хошуу өргөгдөж, хурдаа авах эргэлтийн маневрыг тооцохдоо алдаа гаргасан байж болзошгүй гэж дүгнэжээ. Гэхдээ Үндэсний тээврийн аюулгүй байдлын газраас гаргасан 1700 хуудас бүхий тайланд ослын шалтгааныг нарийн дурдаагүй байна. Мөрдөн шалгалтын эцсийн дүнг дараа мэдээлнэ гэж албаны хүмүүс мэдэгдсэн талаар Associated press агентлаг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...