Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг ажлаас нь халжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

С.Эрдэнэтуул нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин ажээ. Тухайн газарт анх зөвшөөрөл өгсөн буюу 2014 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар одоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон, дахин нэр дэвшиж байгаа Б.Саранчимэг ажиллаж байсан юм. Б.Саранчимэг Улаанбаатарын цэвэр усны худгуудыг устгаж “Дүнжингарав” зах барьсан “Мон уран”-ы Б.Наранхүүгийн эгч гэдгийг хүмүүс олон нийт мэднэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ