УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 31 хүн өнөөдөр бичиг баримтаа ирүүлжээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 31 бие даагч СЕХ-нд материалаа ирүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал  хүлээн авна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн  баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллого хийхэд зөрчил илэрсэнгүй

Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдаас ирүүлсэн гомдол, Ерөнхийлөгчөөс...

УИХ-ын сонгуульд 606 хүн нэрээ дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...

Сонгуульд санал өгөхдөө сонгогчид 1.5-2 метрийн зай барина

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор  “Монгол Улсын...

Сонгуульд 137 хүн бие даан нэр дэвшихээр бичиг баримтаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...