Б.Ариунболд: АН-аа муулж, ардчиллаа доош нь хийхгүй ээ

Улс төрийн намууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нэр дэвшигчдээ тодрууллаа. Намууд шударга өрсөлдөөний зарчмаар биш цөөн хэдэн дарга нарын үзэмж, хоорондын тохиролцоогоор нэр дэшигчдийг тодруулав уу гэсэн хандлагыг олон нийт болоод нэр дэвшихээр горилж байсан эрхмүүд илэрхийлсээр байна. Өнөөх л МАНАН, улс төр, бизнесийн бүлэглэлүүд ганхаж байгаа цайзаа хамгийн сүүлчийн хүчээр хамгаалахын тулд гар хөл болсон хүмүүсийг намын нэрээр төрд шургуулахаар улайрч байгааг олон хүн ил тод хэлсээр байгаа юм. АН-аас нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Уучлаарай, муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найз, маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Хан-Уулын унаган оршин суугч намайг өдий хүртэл дэмжиж байдаг Та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна, амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй, авлига шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ